Хан-Уул дүүргийн эмнэлэгт анх удаа тархины хавдарыг мэс заслаар авчээ
Чихэнд чимэгтэй
2024-05-28
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ны өдөр тархины хавдарыг авах мэс заслыг амжилттай хийжээ. Тус эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнийг яаралтай журмаар мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянтай хамтран хийсэн байна. Эмч нарын багт Б.Мөнхпүрэв эрхлэгчтэй мэс засал гэмтлийн тасаг, М.Отгонтуяа эрхлэгчтэй мэдрэлийн тасаг, Б.Батдэлгэр эрхлэгчтэй Эрчимт эмчилгээний тасаг, Лаборатори, ариутгалын тасгийн эмч мэргэжилтнүүд багтжээ. Манай улсад хамгийн анхны тархины мэс заслыг 1966 оны 10 дугаар сарын 12-нд мэдрэлийн эмч Ж.Хайрлула хийсэн түүхтэй. Энэ удаагийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаян нь мэдрэлийн мэс заслын анхдагч Ж.Хайруллагийн хүү бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт 30 гаруй жил ажиллаж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.